logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дэлхийн томоохон хотууд дахь тансаг зэрэглэлийн орон сууцны үнийн индекс 2009 оноос хойш анх удаа унав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 12 10:00
    234

    Зургийг: Brendon O'Hagan/Bloomberg

    Дубайд тансаг зэрэглэлийн орон сууцны үнэ 44 хувиар өсжээ

    Дэлхийн томоохон хотууд дахь тансаг зэрэглэлийн орон сууцуудын үнийн индекс 2009 оны санхүүгийн хямралаас хойш анх удаа унаад байна. Өнгөрсөн гуравдугаар сард дэлхийн 46 хотын үнэтэй орон сууцны үнийн индекс өмнөх оны мөн үеэс 0.4 хувиар буурсныг үл хөдлөх хөрөнгийн зөвлөгөө өгөгч “Knight Frank” байгууллага мэдээллээ. 2021 оны IV улиралд дээрх индекс 10 хувиар өсөж байсан юм.

    Дата мэдээллийг харвал Шинэ Зеландын орон сууцны зах зээл хамгийн өндөр дүнгээр унасан байна. Тухайлбал: тус улсын Веллингтон, Аукланд, Крайстчерч хотуудад тансаг зэрэглэлийн орон сууцны үнэ 10 ба түүнээс дээш хувиар буурчээ.

    Мөн Сан-Франциско, Нью-Йорк, Лон-Анжелес, Хонгконг, Ванкувер зэрэг дэлхийн томоохон хотуудад дээд зэрэглэлийн орон сууцуудын үнэ унаад байгаа аж.

    Харин Дубай болон Майами хотод тансаг зэрэглэлийн орон сууцны үнэ 10-аас дээш хувиар өссөн байна. Тухайлбал: Дубайд дээд зэрэглэлийн орон сууцны үнэ 44 хувиар өсжээ. Ингэснээр цар тахлын үед буюу 2020 оны гуравдугаар сараас хойших өсөлт нь 149 хувьд хүрсэн аж.

    Төв банкнууд мөнгөний бодлогоо чангатгаснаар моргейжийн зээлийн хүү өссөн нь орон сууцны зах зээлийн өсөлт саарахад нөлөөлж буйг “Knight Frank” мэдээллээ. Ирэх хэдэн улиралд тансаг зэрэглэлийн орон сууцны зах зээлийн уналт үргэлжилж магадгүй байгааг онцолж байна.

    2009 оны санхүүгийн хямралын үеэр тансаг зэрэглэлийн орон сууцны үнийн индекс оргил үеэсээ 8.2 хувиар унаж байсан юм.

    Cэтгэгдэл бичих