logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    SQM: Энэ онд дэлхийн литийн эрэлт 25 хувиар өсөх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 03 14:20
    338

    Зургийг: SQM

    "SQM" компани 2025 он гэхэд дэлхийн литийн нийт эрэлт 1.5 сая тонн хүрнэ гэж тооцоолжээ

    Дэлхийд лити үйлдвэрлэлээр хоёрдугаарт бичигддэг “SQM” компани энэ онд цэнэг хураагуурын гол түүхий эдийн эрэлт 25 хувиар өснө гэж мэдээллээ. Тус компани цахилгаан автомашины борлуулалт эрчимжиж буй энэ үед эрэлтийг хангахаар хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээ мэдэгдээд байгаа юм.

    Харин “Goldman Sachs”-ийн шинжээчид БНХАУ-д эрэлт буурч байгаа учир литийн үнэ үргэлжлүүлэн унасаар байхыг анхааруулж байна. БНХАУ цахилгаан автомашинд үзүүлэх хөнгөлөлтөө цуцалж, цар тахлын хязгаарлалт өсөлтийг сааруулсан нь шинжээчид харьцангуй өөр өөр төсөөлөл гаргахад нөлөөлж байгаа аж. 

    “SQM”-ийн хувьд сүүлийн хэдэн долоо хоногт БНХАУ, АНУ-д цахилгаан автомашины борлуулалт өссөнийг эерэг төсөөлөлтэй холбон тайлбарлажээ.

    “SQM” компани IV улирлын тайлангаа танилцуулах үедээ 2023-2025 онд 3.4 тэрбум ам.долларын хөрөнгийн зарцуулалтын төлөвлөгөө хэрэгжүүлэхээ мэдээлсэн юм. Үүний талаас дээш хувийг цэнэг хураагуурын металлын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд зарцуулна гэжээ.

    Тус компани 2025 он гэхэд дэлхийн литийн нийт эрэлт 1.5 сая тонн хүрнэ гэж тооцоолсон байна. “SQM” Чили улс дахь уурхайнхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх болон Австрали дахь төслөө санхүүжүүлэхээр 1.85 тэрбум ам.долларын хуваарилаад байгаа аж. 2022 онд тус компани 900 сая ам.долларын хөрөнгийн зарцуулалт баталж байсан юм.

    PDAC-23-BORCHURE-1.jpg

    Cэтгэгдэл бичих