logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Сингапурын орон сууцны түрээсийн үнэ Хонгконгийнхтой дөхөөд байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 08 11:45
    453

    Зургийг: Ore Huiying/Bloomberg

    2023 онд Сингапурт орон сууцны түрээсийн үнэ 10-15 хувиар өснө гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолжээ

    Сингапурын орон сууцны түрээсийн зах зээл Хонгконгтой дөхөж ирээд байна. Нийлүүлэлт хязгаарлагдмал байгаагаас тус хотод цаашид ч түрээсийн үнэ өсөх төлөвтэй байгаа аж.

    2023 онд Сингапурт орон сууцны түрээсийн үнэ 10-15 хувиар өснө гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолжээ. Үүнтэй харьцуулахад Хонгконгт түрээс таван хувиар л өсөхөөр байна.

    Хонгконт орон сууц түрээсийн үнэ Сингапураас өндөр байсаар ирсэн юм. Хэдий тийм боловч Хонгконгийн түрээсийн зах зээлийн цар тахлын дараах сэргэлт удаашралтай байна. Харин Сингапурын түрээсийн зах зээлийн өсөлт 2023 онд үргэлжилнэ гэж шинжээчид үзэж байгаа юм.

    2022 онд цар тахлын хязгаарлалтын улмаас оршин сууж байсан гадаадын иргэд хотыг олноор орхисон аж. Үүний нөлөөгөөр энэ оны эхний саруудад Хонгконгт орон сууцны түрээсийн үнэ өсөхгүй гэж шинжээчид үзэж байна.

    Харин Сингапурт тансаг зэрэглэлийн орон сууцны нийлүүлэлт хязгаарлагдмал, дээр нь сүүлийн хэдэн жилд гадаадууд олноороо шилжин ирсний нөлөөгөөр орон сууцны түрээсийн үнэ эрчимтэй өсөж байгаа аж. Ингэснээр Сингапур болон Хонгконгт орон сууцны түрээсийн үнийн зөрүү улам багасна гэж үзэж байна.

    Cэтгэгдэл бичих