logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    2022 онд БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн компаниудын ашиг доод түвшинд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 08 11:00
    444

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Эх газрын Хятадад бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн 60 компанийн 60 хувь нь өнгөрсөн онд алдагдалтай ажиллажээ

    Орон сууцны зах зээлийн уналтын улмаас БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчдийн орлого хамгийн багадаа сүүлийн долоон жилийн доод цэгт хүрсэн гэж “Bloomberg”-ийн шинжээчид  тооцооллоо. Тухайлбал: Эх газрын Хятадад бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн 60 компанийн 60 хувь нь өнгөрсөн онд алдагдалтай ажилласан гэж таамаглаж байгаа аж.

    Харин таван хувь нь л ашигтай ажилласан бол таван хувийнх нь ашиг өмнөх оны мөн үеэс өсжээ. Үлдсэн хувийнх нь ашиг буурсан гэж шинжээчид үзэж байна.

    Үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжихээр өнгөрсөн онд Бээжин барилгын компаниудыг гадаад зах зээлд бонд гаргахыг зөвшөөрсөн юм. Мөн Төрийн өмчит банкнууд зээл олголтоо нэмэгдүүлэхээ илэрхийлээд байна.

    Түүнчлэн Ухань хот орон сууц худалдан авах тоонд тогтоосон хязгаараа цуцалсан нь бусад хотууд ч адил арга хэмжээ авна гэсэн хүлээлт бий болгоод байгаа аж.

    БНХАУ-д орон сууцны худалдан авалт болон үнэ хэдэн сар дараалан буурсаар байгаагаас үл хөдлөх хөрөнгийн зах зээл Засгийн газрынх нь дэмжлэгээс хамааралтай болоод байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилж байгаа учир компаниуд дунд хугацаанд шинэ төсөлд хөрөнгө оруулахаас болгоомжилохыг "China Index Holdings"-ийн Судалгаа хариуцсан захирал анхаарууллаа.

    Хонгконгийн биржид бүртгэлтэй БНХАУ-ын томоохон үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчид бүтэн жилийн тайлангаа гуравдугаар сарын 31-ний өдөр танилцуулах хуваарьтай байгаа юм.

    Cэтгэгдэл бичих