
Зургийг: Felipe Borges/Vale
Металл үйлдвэрлэгч “Vale” компани 37 жил хуримтлагдсан Амазоны уурхайн овоолгоос өндөр чанартай төмрийн хүдэр гарган авч, гангийн үйлдвэрлэлд ашиглахыг зорьж байна.
Тус компани 1985 оноос хойш хуримтлагдсан Бразилын хойд хэсэг дэх уул уурхайн хаягдлын цэгээс төмрийн хүдрийн найрлагатай үлдэгдлийг ялгаж эхэлсэн аж. Үүнийгээ үйлдвэрт боловсруулан, гангийн үйлдвэрлэлд ашиглах төмрийн хүдрийн пеллет гарган авах юм байна.
485 сая ам.долларын санхүүжилттэй энэхүү төсөл жилд таван сая тонн пеллет үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ.
Энэхүү хөрөнгө оруулалт “Vale” компанийн бага эрчим хүч ашиглан, өндөр чанартай төмрийн хүдэр үйлдвэрлэх стратегийн өөрчлөлттэй уялдаж байна. 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 15 хувиар бууруулах амлалтынхаа хүрээнд тус компани илүү цэвэр түүхий эд нийлүүлэх зорилт тавиад байгаа аж.
Энэ хүрээнд уурхайн овоолгоос төмрийн хүдрийн найрлагыг ялган авахдаа бүрэн цахилгаан тоног, төхөөрөмж болон шатах түлш биш устөрөгчийн эрчим хүчээр ажилладаг насос ашиглахаа мэдэгдсэн юм. Ингэснээр ирэх 10 жилд 484 мянган тонн нүүрстөрөгчийн хий ялгаруулахаас сэргийлэх юм байна.