logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    L’Oréal: Хэрэглэгчид илүү үнэтэй бүтээгдэхүүнүүдийг түлхүү худалдан авч байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 03 15:00
    182

    Зургийг: Bess Adler/Bloomberg

    “L’Oréal” брэндийн Гүйцэтгэх захирал Николас Хиеронимус үнэртний борлуулалт эрчимтэй өсөж байгааг дурдав

    Дэлхий даяар хэрэглэгчид илүү өндөр үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн түлхүү худалдан авч байгааг “L’Oréal” брэндийн Гүйцэтгэх захирал Николас Хиеронимус мэдээллээ. Тэрбээр “Гоо сайхны бүтээгдэхүүн нь хэрэгцээ шаардлагаас гадна тансаг хэрэглээ” гэж мэдэгдсэн юм. Энэ утгаараа зах зээлийн чиг хандлагыг даган “L’Oréal”-ийн бүтээгдэхүүнүүдийн дундаж үнэ өсөж байгааг онцолжээ.

    Мөн инфляц хэрэглэгчдийн худалдан авах чадварт нөлөөлж буй ч гоо сайхны зах зээл уналтад орох төлөв ажиглагдахгүй байгааг мэдээлсэн юм. Тэрбээр ялангуяа үнэртний борлуулалт эрчимтэй өсөж байгааг дурджээ.

    Үнэртний хэрэглээ өргөнөөр түгээгүй БНХАУ-ын хэрэглэгчдийн дунд ч худалдан авалт өсөөд байгаа аж. АНУ-д цар тахлын өмнөх үед хүмүүс амралтын өдрүүдэд л үнэртэн хэрэглэдэг байсантай харьцуулахад үнэртний өдөр тутмын хэрэглээ өсөж байгааг “L’Oréal” брэндийн Гүйцэтгэх захирал Николас Хиеронимус мэдээллээ.

    2022 онд “L’Oréal” компанийн борлуулалт 18.5 хувиар өсөж, 38.26 тэрбум евро хүрсэн байна. Мөн үйл ажиллагааны ашиг нь 7.4 тэрбум евро болж, ашгийн маржин нь 19.5 хувиар өссөнийг тайлагнажээ.

    Cэтгэгдэл бичих