logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дубайн тансаг орон сууцнууд дэлхийн тэргүүлэх үл хөдлөх хөрөнгийн зах зээлд манлайлж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 03 11:00
    307

    Зургийг: Christopher Pike/Bloomberg

    2022 онд Дубайд 10 сая ам.доллароос дээш үнэтэй 219 үл хөдлөх хөрөнгө борлуулагджээ

    Дэлхийн тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг Дубай хот Нью-Йорк, Лос Анжелес, Лондоны араас тэргүүлж эхэлснийг үл хөдлөх хөрөнгийн зөвлөгөө өгдөг “Knight Frank”  байгууллага мэдээллээ.

    Дубай хот геополитик болон эдийн засгийн тодорхойгүй байдлаас зугтах чинээлэг хөрөнгө оруулагчдыг олноор татах болсон юм.

    Ойрх Дорнодын бизнесийн зангилаа хотод 2022 онд 10 сая ам.доллароос дээш үнэтэй 219 үл хөдлөх хөрөнгө борлуулагдсан байна. Үүнтэй харьцуулахад Нью-Йорк хотод дээрх хэмжээний үнэтэй 244 орон сууц, Лос Анжелес хотод 225 орон сууц борлуулагджээ.

    Дубай  25 сая ам.доллароос дээш үнэтэй орон сууцны борлуулалтаар өнгөрсөн онд дэлхийд тавдугаарт бичигдсэн байна.

    Цар тахлын үеийн Дубайн шийдэмгий бодлого болон илүү уян хатан нөхцөлтэй визийн сонголтууд гадаадын чинээлэг худалдан авагчдыг үл хөдлөх хөрөнгийн зах зээлд татаж байгааг “Knight Frank”-ийн шинжээчид онцоллоо.

    Крипто саятнууд, хориг арга хэмжээнээс хөрөнгөө хамгаалахыг зорьсон ОХУ-ын чинээлэг эрхмүүд, Ази дахь цар тахлын хязгаарлалтаас зугтсан бизнес эрхлэгчид сүүлийн жилүүдэд Дубайд олноор шилжин суурьшиж байгаа аж.

    Түүнчлэн Ойрх Дорнодын чинээлэг эрхмүүдийн хөрөнгө 2022 онд 10 гаруй хувиар өссөнийг “Knight Frank”-ийн судалгаа харуулж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих