logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Argyle” уурхайгаас олборлосон ягаан очир эрдэнүүдийг “Tiffany & Co.” худалдан авав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 27 14:20
    198
    2022 оны эцсээр “Williamson Pink Star” нэрээр алдаршсан 11.15 каратын ягаан очир эрдэнэ дуудлага худалдаагаар 57.73 сая ам.доллар хүрчээ

    “Tiffany & Co.” брэнд “Argyle” уурхайгаас олборлосон хамгийн сүүлийн 35 ширхэг ягаан очир эрдэнийн цуглуулгыг худалдан авлаа.

    “Argyle” очир эрдэнийн уурхай нь Австралийн Кимберли мужид байрладаг. “Rio Tinto”-ийн эзэмшдэг тус уурхай нь дэлхий дээрх ягаан очир эрдэнийн цорын ганц эх үүсвэрт тооцогддог юм. Уурхайн нөөц шавхагдсан гэх шалтгаанаар 2020 оны 11 дүгээр сард олборлолтыг зогсоосон аж. Үйл ажиллагааг нь зогсоосны дараа тус уурхайгаас олдсон сүүлийн ягаан очир эрдэнийн цуглуулгыг “Tiffany & Co.” ийнхүү худалдан авчээ.

    Австралийн “Argyle” уурхай үйл ажиллагаагаа зогсоосноор ягаан очир эрдэнийн үнэ огцом өсөөд байна. Тухайлбал: 2022 оны эцсээр “Williamson Pink Star” нэрээр алдаршсан 11.15 каратын ягаан очир эрдэнэ дуудлага худалдаагаар 57.73 сая ам.долларын үнэ хүрч, дээд амжилт тогтоосон юм. “Tiffany & Co.”-ийн худалдан авсан тус цуглуулга “Argyle” уурхайгаас олдсон сүүлийн ягаан очир эрдэнүүд гэдэг утгаараа анхаарал татаж байна.

    Cэтгэгдэл бичих