logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Кристин Лагард: Дэлхий илүү олон туйлт болж өөрчлөгдөж магадгүй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 18 11:00
    189

    Зургийг: Bloomberg

    “Тогтвортой бус энэ цаг үед Төв банкнууд тогтвортой байдлыг дэмжих хэрэгтэй”-г Европын Төв банкны тэргүүн онцлов

    Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард “Геополитикийн нөхцөл байдлын улмаас дэлхийн эдийн засагт гарч буй өөрчлөлтүүд Төв банкнуудад сорилт болох”-ыг анхаарууллаа.

    Тэрбээр дэлхийн эдийн засаг өрсөлдөгч блокуудад хуваагдан, талууд өөрийн стратегийн ашиг сонирхол, нийтлэг үнэлэмждээ аль болох олон улс орныг татан нэгтгэхээр оролдож байна гэж мэдэгджээ.

    Өнгөрсөн долоо хоногт болсон Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банкны 2023 оны Хаврын уулзалтаар дэлхийн санхүүгийн салбарын тэргүүнүүд ОХУ-Украины дайн зэрэг геополитикийн хямралын дэлхийн эдийн засагт үзүүлэх үр нөлөөлөл нэмэгдэж байгааг онцолсон юм. Тухайлбал: Олон Улсын Валютын Сан дэлхийн улс орнууд өрсөлдөгч блокуудад хуваагдах нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөтэйг анхааруулж байв.

    Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард “Тогтвортой бус энэ цаг үед Төв банкнууд тогтвортой байдлыг дэмжих хэрэгтэй”-г мэдэгдэлдээ дурдаж байсан юм.

    Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард

    “Хэрвээ дэлхийн үнэ цэний хэлхээ геополитикийн шугамтай адилаар хуваагдвал дэлхийн хэрэглээний үнийн индекс дунд хугацаандаа таван хувь, урт хугацаандаа нэг хувьд хэлбэлзэнэ. Би хэрэглээний үнийн өсөлтийн тухай ярьж байна. Энэхүү өөрчлөлт нь дэлхийн Төв банкнуудын дараагийн бодлогын шилжилтийг өдөөж байж магадгүй юм. Дэлхий илүү олон туйлт болж өөрчлөгдөж магадгүй. Ирээдүйд биднийг хүлээж буй шинэ бодит байдалд бэлэн байх хэрэгтэй. Хувьсан өөрчлөгдөж буй геополитикийн нөхцөл байдалд хариу өгөх арга замыг бодох хамгийн зөв цаг хугацаа бол бидний өмнө хагарал нүүрлэх тэр үед нь биш өмнө нь юм” гэж мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих