logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Glencore” цэнэг хураагуур дахин боловсруулах үйлдвэрээ Европт байгуулна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 11 10:35
    347

    Зургийг: LMario Laporta/AFP/Getty Images

    “Glencore”-ийн шинэ үйлдвэр 2026 оны эцсээр юм уу 2027 оны эхээр ашиглалтад орно

    Уул уурхайн томоохон компани “Glencore” цэнэг хураагуурыг дахин боловсруулах Европ дахь хамгийн том үйлдвэрийг Итали улсад байгуулахаар Канадын “Li-Cycle” компанитай хамтран ажиллаж байна.

    “Glencore” компани Итали Сардиниа хот дахь газрын тос боловсруулах хуучин үйлдвэрээ лити, никель, кобальт зэрэг түүхий эдийг дахин боловсруулах үйлдвэр болгон өөрчлөхөөр төлөвлөсөн байна.

    Шинэ үйлдвэр 2026 оны эцсээр юм уу 2027 оны эхээр ашиглалтад орно. Жилдээ 50-70 мянган тонн “хар масс” гэгддэг урьдчилан бэлдсэн хаягдал бүтээгдэхүүнийг дахин боловсруулах хүчин чадалтай байх ажээ.

    Шинэ журмын дагуу Европын автомашин үйлдвэрлэгчид 2030 оноос эхлэн цэнэг хураагуурын үйлдвэрлэлдээ дахин боловсруулсан түүхий эд түлхүү ашиглах үүрэг хүлээнэ. Энэ нь “Li-Cycle” шиг лити-ион дахин боловсруулагч компаниудад дэмжлэг болох аж.

    Энэ төрлийн үйлдвэрүүдийг чиглэх хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр үйлдвэрлэлийн хүчин чадал нь дунд хугацаандаа хаягдал түүхий эдийн нийлүүлэлтийг давахаар байна.

    Шинээр худалдаанд гарч буй цахилгаан автомашинууд хэрэглээнээс гарах хүртэл ирэх 10 жил цэнэг хураагуурын материал дахин боловсруулах үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолтой нүүр тулж магадгүйг шинжээчид онцолж байгаа юм. Ингэснээр 2025 он гэхэд хаягдлын нийлүүлэлт дахин боловсруулах хүчин чадлын ердөө 30 хувийг л хангана гэж “Circular Energy Storage” тооцоолжээ.

    Cэтгэгдэл бичих