logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Жером Пауэлл: Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ дахин тогтвортой барих төлөвтэй байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 20 11:30
    667

    Зургийг: Sarah Silbiger/Bloomberg

    "Урт хугацааны Засгийн газрын бондын өгөөжийн өсөлт тогтвортой хэвээр байвал бодлогын хүүг өсгөх шаардлагыг бууруулж магадгүй" гэж Жером Пауэлл мэдэгдлээ

    АНУ-ын Холбооны Нөөцийн банкны Ерөнхийлөгч Жером Пауэлл “Төв банк бодлогын хүүгээ тогтвортой барих төлөвтэй байгаа”-г мэдээллээ. Тэрбээр “Хэрэв АНУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой хэвээр байвал цаашид бодлогын хүүг дахин өсгөх магадлалтай”-г тодотгосон байна.

    Мөн “Урт хугацааны Засгийн газрын бондын өгөөжийн өсөлт тогтвортой хэвээр байвал бодлогын хүүг өсгөх шаардлагыг бууруулж магадгүй” гэж онцолжээ.

    Жером Пауэллийн мэдэгдлийн дараа АНУ-ын хоёр жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж буурсан бол 10 жилийн хугацаатай бондын өгөөж таван хувьд дөхөж өссөн байна. Мөн ам.долларын ханш голлох валютуудын эсрэг суларч, “S&P 500 Index” уналаа.

    Холбооны Нөөцийн банк өнгөрсөн сард бодлогын хүүгээ 5.25-аас 5.5 хувийн хооронд хэвээр үлдээсэн бөгөөд Мөнгөний бодлогын хорооны 19 гишүүний 12 нь энэ онд бодлогын хүүг дахин нэг удаа нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. 

    Хүнс, эрчим хүчний үнийг оруулаагүй суурь инфляц жилийн дүнгээр дөрвөн хувиас бага зэрэг буурч, гурван сарын үзүүлэлтээр гурван хувиас бага зэрэг саарчээ.

    Үүний зэрэгцээ есдүгээр сард АНУ-ын жижиглэнгийн худалдааны хэмжээ таамаглаж байснаас давж, үйлдвэрлэлийн салбар эрчимтэй тэлсэн байна. Мөн сүүлийн гурван сарын хугацаанд хөдөө аж ахуйн бус салбарын цалингийн өсөлт дунджаар 266 мянга хүрч, өсөлтийн хурд тогтвортой байжээ. “Гурав болон зургаан сарын суурь инфляцын хэмжүүрүүд  гурван хувиас доогуур байгаа ч богино хугацааны арга хэмжээ нь ихэвчлэн тогтворгүй байгаа”-г Жером Пауэлл анхаарууллаа.

    Cэтгэгдэл бичих