logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Walt Disney”-ийн стриминг үйлчилгээний алдагдал улам нэмэгдэх төлөвтэй байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 11 11:00
    605

    Зургийг: Patrick T. Fallon/Bloomberg

    “Walt Disney”-ийн хувьцааны ханш 4.8 хувиар уналаа

    “Walt Disney” компани стриминг үйлчилгээг нь хэрэглэгчдийн тоо буураад зогсохгүй энэхүү бизнесийнх нь алдагдал улам тэлэх төлөвтэй байгааг анхааруулснаар лхагва гарагт хувьцааны ханш нь 4.8 хувиар уналаа.

    Энэ улиралд маркетингийн зардал өссөнөөр стриминг бизнесийнх нь алдагдал 100 сая ам.доллароор нэмэгдэж магадгүй байгааг “Walt Disney” мэдээлжээ. 

    Саяхан эцэслэгдсэн санхүүгийн жилийн II улиралд “Disney Plus” үйлчилгээ 659 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна.

    Тус компани стриминг бизнесийнхээ санхүүгийн чадамжийг сайжруулахаар өнгөрсөн оны 12 дугаар сард зар сурталчилгааг дэмждэг хувилбарыг танилцуулж байсан юм. Мөн зар сурталчилгаагүй хувилбарын үнийг 38 хувиар нэмж, сарын 11 ам.долларын төлбөртэй болгожээ.

    Тайлант хугацаанд “Disney Plus” үйлчилгээний төлбөртэй хэрэглэгчдийн тоо 157.8 сая болж буурсан байна. Энэхүү үйлчилгээний төлбөртэй хэрэглэгчдийн тоо ийнхүү хоёр улирал дараалан буураад байгаа аж.

    “Walt Disney” компанийн хувьд 2023 он шилжилтийн жил болох бөгөөд III улиралд стриминг үйлчилгээний алдагдал нь 800 сая ам.доллар хүрч магадгүй байна гэж шинжээчид тооцоолжээ. Энэ оны эцсээр “Walt Disney” компанийн Гүйцэтгэх захирал Боб Айгер “Disney Plus” болон “Hulu”-ийн контентуудыг нэг аппликейшнд нэгтгэхээр төлөвлөсөн байна. Энэ хүрээнд “Disney Plus” компани “Hulu”-ийн 30 орчим хувийг худалдан авах хэлцлээ ирэх онд эцэслэхээр байгаа юм.

    Cэтгэгдэл бичих