logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Хүннү Эйр: Өвлийн улиралд монголчууд Манжуурт аялахдаа нэг хүн дунджаар $2000 зарцуулдаг
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 18 16:00
    800
    Өвлийн улиралд жуулчдыг татахын тулд визийн хөнгөлөлт үзүүлж, зочид буудлуудын үнийг хямдруулах хэрэгтэйг “Nomadic Trails” компани онцлов

    МҮХАҮТ-ын “Өвлийн аялал жуулчлал-асуудал, шийдэл” хэлэлцүүлгээр салбарынхан өвлийн эвентүүдийн уялдаа холбоо тааруу, зарим эвентийн хуваарь тодорхойгүй байдаг нь захиалгат аялал зохион байгуулахад хүндрэл учруулж байгааг онцолж байна. 

    Түүнчлэн “Nomadic Trails” компанийн Гүйцэтгэх захирал О.Тулгын үзэж буйгаар өвлийн улиралд жуулчдыг татахын тулд визийн хөнгөлөлт үзүүлж, зочид буудлуудын үнийг хямдруулах хэрэгтэй байгаа юм.

    Бүс нутгийн туршлагаас харвал Манжуур хот өвлийн улиралд Монгол болон ОХУ-ын жуулчдыг татахын тулд агаарын тээврийн компаниудад хөнгөлөлттэй үнэ санал болгон, татаас олгодгийг “Хүннү эйр” компанийн Гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал мэдээлсэн юм. Цар тахлын өмнөх үед өвөлдөө 10 мянга гаруй монголчууд Манжуурт аялж, нэг хүн дунджаар 2000 ам.доллар зарцуулж байсан гэсэн судалгаа байдаг байна. Түүнчлэн Манжуурт зундаа 350 ам.долларын үнэтэй "Shangri-La" зочид буудлын өрөө өвлийн улиралд 20 ам.доллар болж буурдаг. Зөрүүг нь улсаас олгодог бөгөөд худалдааны төвүүд байгуулж, худалдагчдад нь орос, монгол хэл заадаг аж. 

    “Хүннү эйр” компанийн захирлын хэлснээр орон нутгийн нисэх буудлуудад навигацын тоноглол хангалтгүй байдаг нь нислэгийн хуваарьт нөлөөлж байгаа аж. Тухайлбал: Баян-Өлгийн нисэх буудалд зөвхөн өдрийн цагаар нислэг үйлдэх боломжтой.

    Нийслэлийн аялал жуулчлалын газрын хувьд “Tanu Soft” компанитай хамтран “UB Winter” төслийн хүрээнд өвөл аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх компаниудыг нэг платформд нэгтгэхээр ажиллаж байгаа аж. Платформын гар утасны аппликейшний андройд хувилбар бэлэн болоод байгаа юм.

    “Nomadic Trails” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Тулга

    “Хүннү Эйр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал

    МҮХАҮТ-ын Аялал жуулчлалын зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Нэргүй

    “Tanu Soft” компанийн Гүйцэтгэх захирал Т.Энхбат

    Cэтгэгдэл бичих