logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Kraken” Абу Даби дахь оффисоо хаалаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 07 11:45
    292

    Зургийг: Tiffany Hagler-Geard/Bloomberg

    2022 оны IV сард “Kraken” Абу Даби хотод арилжаа явуулах зөвшөөрөл авч байжээ

    Крипто арилжааны “Kraken” бирж үйл ажиллагаа явуулж эхлээд нэг жил ч өнгөрөөгүй байгаа Абу Даби дахь оффисоо хаалаа.

    Энэ хүрээнд тус компани Ойрх Дорнод, Хойд Африк дахь үйл ажиллагааг хариуцсан ихэнх ажилтнуудаа цомхотгожээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Kraken” Абу Даби хотод арилжаа явуулах зөвшөөрөл авч байсан аж.

    “Coinbase”-ийн адил “Kraken” бирж ч ийнхүү дэлхий даяар үйл ажиллагаагаа тэлэх зорилтоосоо ухарч байна. Өнгөрсөн сард “Kraken” Япон дахь үйл ажиллагаа зогсоож байсан юм. Мөн өнгөрсөн оны 11 дүгээр сард дэлхий даяарх нийт ажилтнуудынхаа 30 хувийг цомхотгохоо зарлаж байв.

    2023 он гарсаар криптовалютуудын ханш сэргэж буй ч арилжааны хэмжээ бага түвшинд хэвээр байгаа нь биржүүдийн ашигт сөргөөр нөлөөлж байна. “Kraken” бирж Абу Даби дахь салбараа хаагаад зогсохгүй Арабын Нэгдсэн Эмират улсын мөнгөн тэмдэгт болох дирхамаар гүйлгээ хийхийг зогсоож байгаа ажээ.

    Cэтгэгдэл бичих