logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ОУВС: Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал ирэх оны төсвөөс ихээхэн хамаарна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 26 09:25
    332
    ГВАН 2023-2024 онд найдваргүй түвшинд хүрч буурах төлөвтэй байгааг ОУВС тодотгов

    Инфляц 2023 он дуустал Монголбанкны зорилтот түвшнээс өндөр түвшинд хадгалагдана гэж Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсэг дүгнэсэн байна. Мөн импорт эрчимтэй өсөж,  экспортын хэмжээ аажмаар тогтворжих ч төлбөрийн тэнцлийн алдагдал 2022-2023 онд өндөр хэвээр байхыг анхаарууллаа.

    IMF-1.png

    Махны үйлдвэрлэл өсөж, олон улсад хүнс, эрчим хүчний үнэ буурч, ОХУ-аас хямдралтай үнээр шатахуун нийлүүлэхээр болсон нь инфляцын дарамтыг бууруулна гэж үзэж байгаа аж. Хэдий тийм боловч төсвийн болон Төрийн өмчит байгууллагуудаар дамжуулан үзүүлж буй дэмжлэг, ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс цалингийн доод хэмжээг өсгөх арга хэмжээ, төгрөгийн ханшийн уналт зэрэг нь инфляцыг эрчимжүүлсэн хэвээр байхыг Олон Улсын Валютын Сан анхааруулж байна.

    Нүүрсний экспортын орлогын тодорхой хувь гадаад руу урсаж, бондын эргэн төлөлт ойртож буй энэ үед гадаад валютын албан нөөц 2023-2024 онд найдваргүй түвшинд хүрч буурах төлөвтэйг онцоллоо.

    УИХ цар тахлын хуулийг 2022 он дуустал сунгасан нь Монголбанкны мөнгөний хатуу бодлогын нөлөөллийг сулруулж байна үзэж байна. Мөн “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг сунгасан нь импортын эрэлтийг нэмэгдүүлж инфляц, төгрөгийн ханшид ирэх дарамтыг нэмэгдүүлж байгааг анхааруулав

    Олон Улсын Валютын Сан дүгнэлтдээ Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал ирэх саруудад УИХ-ын авах арга хэмжээ, 2023 оны төсвөөс их хэмжээгээр хамаарна гэдгийг онцолж байна.

    Cэтгэгдэл бичих