logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Binance: Ам.доллароор хийгдэх банкны гүйлгээг түр зогсооно
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 07 10:45
    491

    Зургийг: Christopher Pike/Bloomberg

    Крипто арилжааны компаниуд мөнгө илгээх, дижитал хөрөнгө арилжаалах чиглэлд хамран ажиллах арилжааны банк олоход хүндрэл учраад байна

    Лхагва гарагаас эхлэн дэлхийн хамгийн том крипто арилжааны платформ болох “Binance” банкны данс ашиглан ам.доллароор гүйлгээ хийхийг түр хугацаанд зогсоохоо мэдэгдлээ. Хэдий тийм боловч үйлчилгээг удахгүй сэргээхээ тус компани мэдээлсэн бөгөөд ямар шалтгаанаар түр хугацаанд зогсоож байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

    Ам.доллароос бусад валютаар гүйлгээ хийхэд тус саатал нөлөөлөхгүй аж. “Binance” компанийн сар бүрийн идэвхтэй хэрэглэгчдийн ердөө 0.01 хувь ам.доллароор банкны гүйлгээ хийдгийг тус компани мэдэгдэлдээ дурджээ. Үйлчилгээ тасалдах үеэр кредит карт, “Google Pay”, “Apple Pay” зэрэг төлбөрийн арга хэрэгслийг ашиглаж болох юм байна.

    Крипто арилжааны компаниуд мөнгө илгээх, дижитал хөрөнгө арилжаалах чиглэлд хамран ажиллах арилжааны банк олоход хүндрэл учраад байгаа юм. “FTX” бирж уналтад орсноос хойш крипто компаниудтай хамтран ажиллахдаа болгоомжтой хандахыг зохицуулагч байгууллагууд арилжааны банкнуудад анхааруулаад байна. Өнгөрсөн сард “Binance” компанитай хамтран ажиллаж байсан “Signature Bank” 100 мянган ам.доллароос бага хэмжээтэй хэрэглэгчдийн гүйлгээг хариуцахгүй гэж мэдэгдсэн юм.

    Cэтгэгдэл бичих