logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Инфляцын дарамтыг бууруулахад урт хугацаатай, хүү багатай зээл шаардлагатай гэж бизнесүүд үзэж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 21 09:35
    346
    Үнийн өсөлтийн нөлөөгөөр бизнесүүдийн ашиг 52 хувиар буурчээ

    Үнийн өсөлт эрчимжсэнээр бизнесийн ашиг дунджаар 52 хувиар буурсныг МҮХАҮТ-ын бизнесийн орчны судалгаа харуулж байна.

    Судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчдийн 43 хувьд нь сүүлийн хагас жилийн хугацаанд, 57 хувьд нь хагас жилээс дээш хугацаанд үнийн өсөлтийн дарамт ирсэн гэж хариулжээ.

    21-2.JPG

    Инфляц тавдугаар сард 15.1 хувь болж, 2012 оноос хойш дээд түвшинд хүрсэн бөгөөд сүүлийн хоёр сард хэрэглээний үнийн индекс сарын дүнгээр буурсан ч өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байна.

    Үнийн өсөлт бизнесийн үйлд ажиллагаанд түүхий эд бараа материалын үнэ өсөж, үйл ажиллагаа, ажиллах хүчний зардал өсөж, борлуулалт буурсан зэргээр нөлөөлж байгааг энэхүү судалгаа харуулж буй.

    Бизнес эрхлэгчдийн 69 хувь нь үнийн өсөлтийн дарамтыг бууруулахын тулд бага хүүтэй, урт хугацаатай зээл шаардлагатай гэж үзэж байгаа аж. 

    Монголбанкны хувьд инфляцтай тэмцэхээр бодлогын хүүг энэ онд дөрөв дараалан өсгөөд байна. Тухайлбал: мягмар гарагт бодлогын хүүг 12 хувьд буюу 2017 оноос хойших дээд түвшинд хүргэсэн билээ.

    Дэлхийн банкны Ерөнхийлөгч Дэвид Малпасс "Эдийн засаг дахь үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэхэд анхаарвал бодлогын хүүг олон удаа өсгөх шаардлагагүй" болохыг онцолж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих