logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    SXCoal: ӨМӨЗО-ы коксжих нүүрс үйлдвэрлэгчид гарцаа бууруулж магадгүй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 02 09:20
    385

    Зургийг: sxcoal.com

    Нийлүүлэлтийн доголдлоос гадна коксжих нүүрсний үнийн өсөлтийн нөлөө зарим боловсруулах үйлдвэрүүдэд дарамт учруулж байна

    БНХАУ-ын зохицуулагчид нүүрсний уурхайнуудад өргөн хүрээг хамарсан хяналт шалгалт явуулж байгаагаас ӨМӨЗО-ы зарим коксжих нүүрс олборлогчид үйлдвэрлэлийн гарцаа бууруулж магадгүй байгааг “SXCoal” мэдээллээ.

    Хоёрдугаар сарын 22-нд болсон уурхайн ослоос хойш зарим олборлогчид аль хэдийн гарцаа бууруулж, зарим нь үйлдвэрлэлээ зогсоогоод байгаа аж. Ийнхүү коксжих нүүрсний нийлүүлэлт буурснаар зарим боловсруулах үйлдвэрүүд үйлдвэрлэлээ хязгаарлаж эхэлснийг эх сурвалж мэдээлэв.

    Нийлүүлэлтийн доголдлоос гадна коксжих нүүрсний үнийн өсөлтийн нөлөө зарим боловсруулах үйлдвэрүүдэд дарамт учруулж байгааг “SXCoal” онцолж байна. Мөн өөр нэг эх сурвалж үнийн өсөлтийн улмаас үйл ажиллагааны ашиг огцом буурснаар эрэлт тогтвортой байгаагаас үл хамааран зарим үйлдвэрлэгчид гарцаа бууруулжээ.

    ӨМӨЗО-той харьцуулахад БНХАУ-ын коксжих нүүрс боловсруулах зангилаа төвд тооцогддог Шаньси мужид нийлүүлэлтийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой байгаа аж. Тус мужид ӨМӨЗО-ы адил 100 хоногийн хяналт шалгалтын аян өрнүүлж буй ч нийлүүлэлт огцом буураагүй. Мөн Монголоос импортлох коксжих нүүрс ӨМӨЗО-ы нийлүүлэлтийг тодорхой хэмжээнд нөхөж байгааг шинжээчид онцолж байна.

    2023 оны эхний хоёр сард Ганцмод-Гашуунсухайт боомтоор нүүрсний тээврийн 35 мянга 948 автомашин гарсан нь өмнөх оны мөн үеэс 782.6 хувиар өссөн үзүүлэлт болохыг “SXCoal” мэдээллээ.

    PDAC-23-BORCHURE-1.jpg

    Cэтгэгдэл бичих