logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ОУВС: Азийн орнуудын төсвийн орон зай хязгаарлагдмал болж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 14 09:20
    203
    "Төв банкнууд инфляцыг 2 хувьд хүргэх зорилтоо хэвээр хадгалах хэрэгтэй" гэж ОУВС анхааруулав

    Мөнгөний бодлогыг дэмжиж, өрийн дарамтыг бууруулахын тулд Азийн орнууд төсвийн тогтвортой байдалд анхаарах хэрэгтэйг Олон Улсын Валютын Сан анхаарууллаа. 

    Авсан зээлийнхээ хэмжээгээр Азийн орнууд тэргүүлж байгааг ОУВС сүүлд гаргасан төсөөлөлдөө дурдсан бөгөөд мөн хэд хэдэн орнууд өрөө төлж чадахгүй байх нөхцөл үүсэх эрдсэлтэй гэж үзжээ. Тиймээс хүнс, эрчим хүчний үнийн өсөлтийн нөлөөллийг бууруулах зорилготой Засгийн газруудын нэмэлт зарцуулалт нь зорилтот бүлэгт чиглэсэн, түр хугацааны, төсөвт дарамт учруулахгүй байх хэрэгтэйг онцолсон байна.

    Цар тахлын дараа эдийн засгийн өсөлт саарч, бодлогын хүү өсөж, өрийн хэмжээ нэмэгдсэнээр Засгийн газрууд болон хувийн хэвшлийн өрийн харьцаа улам муудаж байгаа бөгөөд цаашид Төв банкнууд бодлогын хүүг өндөр дүнгээр өсгөсөөр байвал Засгийн газруудын төсвийн орон зай хязгаарлагдмал болохыг анхааруулж байна.

    Өмнө нь ОУВС Ази-Номхон далайн бүсийн эдийн засгийн 2022 оны өсөлтийн төсөөллөө 0.9 нэгж хувиар бууруулж, 4 хувь болгоод байсан юм. Харин 2023 оны өсөлтийн төсөөлөл 4.3 хувь буюу өмнөх төсөөллөөс 0.7 нэгж хувиар бага байгаа аж.

    “Хэдийгээр өсөлтийн энэ түвшин нь сүүлийн 20-иод жилийн дундаж түвшин болох 5.5 хувийн өсөлтөөс харьцангуй бага байгаа ч дэлхийн бусад орнуудын эдийн засгаас сайн үзүүлэлттэй байхаар байна” хэмээн дурджээ.

    Түүнчлэн валютын ханшийн уналт нь инфляцын өсөлтийг улам эрчимжүүлж, мөнгөний бодлогыг чангаруулсаар байх эрсдэл Ази-Номхон далайн бүс нутагт байгаа аж. Ази тив нь дэлхийн үйлдвэрлэлд голлох үүрэгтэй оролцдог тул газарзүйн байршилд суурилсан эдийн засгийн хуваагдал үүсэх нь хялбар байдаг гэжээ.

    Үүнээс гадна Төв банкнууд инфляцыг хоёр хувьд хүртэл сааруулах зорилтоо хэвээр хадгалах хэрэгтэй гэж ОУВС-ийн санхүүгийн зөвлөх Тобиас Адриан сануулсан байна. 

    “Одоо бол инфляцын зорилтот түвшнийг өөрчлөхөд зөв цаг биш. Хэт холын зорилт тавьснаар итгэлцлийг сулруулж, цаашлаад дефляц нүүрлэх эрсдэлтэй” хэмээн тэрбээр өгүүлжээ.

    ОУВС-ийн тэргүүн  Кристалина Георгиева

    Cэтгэгдэл бичих