logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АХБ: Монгол Улсын ариун цэвэр, эрүүл ахуйн стандарт олон улсын жишигт нийцэхгүй байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 03 09:30
    340
    Монгол Улс ариун цэвэр, эрүүл ахуйн 6210 гаруй стандарттай ч ердөө 42 хувь нь олон улс болон бүс нутгийн жишиг дээр үндэслэсэн байдаг

    Монгол Улсын ариун цэвэр, эрүүл ахуйн стандарт олон улсын стандартад нийцэхгүй байгаа нь гадаад худалдаанд саад бэрхшээл учруулж байгааг Азийн хөгжлийн банк мэдээллээ.

    Монгол Улс ариун цэвэр, эрүүл ахуйн  6210 гаруй стандарттай ч 42 хувь нь олон улс болон бүс нутгийн жишиг дээр үндэслэсэн байгааг тайланд онцолжээ. 

    Мөн хүнсний аюулгүй байдлын менежментийн бодлогын хүрээ, зохицуулалт тааруу байгаа нь хөдөө аж ахуйн салбарын боломж бололцоог бүрэн тооцоолоход хүндрэл учруулж байгаа аж. 

    3-8.JPG

    Монгол Улсын хүнсний экспортын гол бүтээгдэхүүнд мах, махан бүтээгдэхүүн, чацаргана, хуурай сүү, зөгийн бал багтдаг. 2022 оны эхний 11 сарын байдлаар нийт 7.6 мянган тонн малын мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 18.7 хувиар, 2020 оны мөн үеэс 59.6 хувиар буурсан үзүүлэлт болохыг Гаалийн ерөнхий газар мэдээлээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 18.7 хувиар, 2020 оны мөн үеэс 59.6 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм.

    Статистик мэдээллээр Монгол Улс Казахстан улсад адууны мах, Узбекистанд хонь, ямаа, үхрийн мах, Иран болон Азербайжанд хонь, ямааны мах экспортолсон байна.

    Казахстан улсын хувьд нэг хүнд ногдох махны хэрэглээгээр дэлхийд 55 дугаарт буюу БНХАУ-аас ч дээгүүр бичигддэг. Тус улсын хамгийн гол мах бэлтгэн нийлүүлэгчид нь АНУ, Беларусь, ОХУ бөгөөд эдгээр улс нийт махны импортынх нь 80 гаруй хувийг эзэлж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих