
Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg
Уоррен Баффетын хөрөнгө оруулалттай Японы арилжааны компаниудын хувьцааны ханш энэ долоо хоногт дээд түвшинд хүрлээ. Энэ нь компаниуд тайлангаа танилцуулж, хувьцаагаа эргүүлэн худалдан авахаа зарласантай холбоотой аж. Тухайлбал: хамгийн өндөр өсөлт үзүүлсэн “Mitsubishi” компани хувьцаагаа эргүүлэн худалдаж авахаа зарласны дараа хувьцааны ханш нь лхагва гарагт зургаан хувиар өсөж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн байна.
Мөн тайлангаа танилцуулсны дараа “Sumitomo”, “Itochu” компаниудын хувьцааны ханш мягмар гарагт мөн дээд түвшинд хүрчээ. Уоррен Баффет 2020 оноос хойш эдгээр компаниудад хувь эзэмшиж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн сард эдгээр компаниудад эзэмших хувиа нэмэгдүүлэх хувиа өсгөхөө зарласан нь мөн энэхүү өсөлтөд түлхэц болсон байна.
Дэлхийн эдийн засаг уналтад орно гэсэн болгоомжлол нэмэгдэж буй энэ үед таваарын арилжаа явуулдаг компаниудын ашиг энэ улиралд буурах төлөвтэй байгаа аж.
Хэдий тийм боловч шинжээчдийн өмнө нь таамаглаж байсан шиг өндөр дүнгээр буурах магадлал харьцангуй бага байна. Ингэснээр “Mitsubishi” болон “Sumitomo” компаниудын хувьцааны ханш бүртгэлийн үнэлгээнээсээ доогуур түвшинд арилжаалагдаж байна.
Арилжааны компаниуд сүүлийн 10 гаруй жилийн турш таваарын бус зах зээлд бизнесээ өргөжүүлэхээр ажилласан нь одоо ийнхүү үр өгөөжөө өгч буйг “Tokai Tokyo Securities”-ийн шинжээч онцолжээ.