
Цар тахлын хөл хорио дуусаж, хэрэглэгчдийн дунд энергийн ундааны эрэлт өссөнөөр 2022 онд “Red Bull” компанийн орлого 24 хувиар өслөө.
Өнгөрсөн онд тус компани нийт 11.6 тэрбум гаруй энергийн ундаа борлуулж, орлого нь 10.5 тэрбум ам.доллар давсан байна. Түүнчлэн үйл ажиллагааны цэвэр ашиг нь дээд түвшинд хүрснийг тайландаа онцолжээ.
“Red Bull” цаашид олон төрлийн зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байгаа аж. Тухайлбал: кафентай ундаа, органик брэндүүддээ төвлөрч ажиллахаа илэрхийлсэн байна.
Тус компанийг үүсгэн байгуулагч агсан Дитрих Матещиц өнгөрсөн онд таалал төгссөн бөгөөд түүний хүү Марк Матешиц аавынхаа эзэмшдэг байсан “Red Bull”-ийн 49 хувийг өвлөн авч, компанийн удирдлагын багийг сольсон аж. “Red Bull”-ийн хөлбөмбөгийн багийн ахлагч Оливер Минцлаффыг Үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилсон нь анхаарал татаж байгаа юм.