
Зургийг: Patrick Hamilton/Bloomberg
Европын Парламент эрчим хүчний салбарын метан хийн алдагдлыг шийдвэрлэх хатуу арга хэмжээг дэмжлээ.
Өнгөрсөн сард Парламентын байнгын хорооны түвшинд импортлогч компаниудыг нийлүүлэлтийн сүлжээн дэх метан хийн алдагдлаа бууруулахыг шаардах саналыг дэмжиж байсан юм. Метан хийн гол эх үүсвэрүүдийн тоонд газрын тос, байгалийн хийн дэд бүтцийн алдагдал багтдаг. Европын Холбооны гишүүн орнуудын хувьд метан хийн ялгарлыг бууруулах чиглэлд илүү зөөлөн журам батлах сонирхолтой байгаа аж. Шинэ журмыг батлахын тулд гишүүн орнуудтай хүндхэн яриа хэлэлцээ өрнүүлэхээр байна.
Мөн Европын Парламент Европын Комиссын 2030 он гэхэд метан хийн ялгарлыг бууруулах зорилтыг дэмжээд байгаа юм.
Метан нь хүлэмжийн хийг бүрдүүлдэг байгалийн гол хийн нэгт багтдаг бөгөөд агаар мандалд 10 жилийн турш задардаггүй учир нүүрстөрөгчийн давхар ислээс ч хор хөнөөлтэй юм.
Европын Холбоо Даян дэлхийн метаны амлалтад нэгдэж, 2030 он гэхэд метан хийн ялгаруулалтаа 30 хувиар бууруулах үүрэг хүлээгээд байна. Метан хийн ялгаруулалтыг бууруулах амбицлаг арга хэмжээгүйгээр Европ уур амьсгалын зорилтдоо хүрэх боломжгүйг албаныхан мэдэгдэлдээ дурджээ.