logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминааа
    Цаг агаар хүйтэн байгаа учир БНХАУ-д хөвөнгийн ургамлын гарц буурч байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 10 10:30
    235

    Зургийг: VCG/Getty Images

    БНХАУ-д хөвөнгийн ургамлын гарц буурвал даавууны үйлдвэрлэл өмнөх оноос 15 хувиар буурна

    Хөвөнгийн тариалалтаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг БНХАУ-ын гарц энэ онд буурах төлөвтэй байна. Учир нь агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн байгаагийн улмаас тариалангийн явц хойшлогдож, зарим бүс нутагт ургамал гэмтэж байгаатай холбоотой аж.

    398089871.png

    Мөн зарим фермерүүд үр тариа ургуул гэсэн Засгийн газрын зөвлөмжийн дагуу хөвөнгийн ургамал тариалах талбайнхаа хэмжээг бууруулсан байна. Ингэснээр энэ онд хөвөнгийн ургамлын гарц өмнөх оноос нэг сая тонноор буурах төлөвтэйг шинжээчид мэдээллээ.

    Хэрвээ хөвөнгийн ургамлын гарц буурвал даавууны үйлдвэрлэл өмнөх оноос 15 хувиар буурах аж. БНХАУ даавууны үйлдвэрлэл болон хөвөнгийн нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг юм. Энэ утгаараа тус улсад хөвөнгийн ургамлын гарц ямар нэгэн байдлаар буурах нь хөвөнгийн импортыг нь нэмэгдүүлэх боломжтой аж. Хэдий тийм боловч дэлхийн эдийн засаг удааширч байгаа нь бөс бараа экспортлогчдод сөргөөр нөлөөлж, эрэлтийн төлөв тааруу байгаа юм.

    Тариалангийн гол бүс нутаг болох Шинжаанд цаг агаар хүйтэрсэн нь хөвөнгийн ургамлын гарцад нөлөөлж байгаа аж.

    Үүний зэрэгцээ орон нутгийн удирдлагууд хүнсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд фермерүүдийг үр тариа түлхүү тариалахыг уриалах болсон учир зарим бүс нутагт хөвөнгийн фермүүд тариалангийн талбайнхаа 10 хүртэл хувьд нь үр тариа тариалж эхлээд байна.

    Cэтгэгдэл бичих