logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Бейонсе "Grammy" наадмын түүхэнд хамгийн олон шагнал хүртлээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 06 16:10
    620

    Зургийг: Robyn Beck/AFP/Getty Images

    Дуучин Бейонсе “Оны шилдэг цомог”-ийн эзэн болж чадсангүй

    65 дахь удаагийн "Grammy" наадмаар дуучин Бейонсе дөрвөн төрөлд шагнал хүртлээ. Ингэснээр тэрбээр "Grammy" наадмын түүхэнд хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлч болж байна.

    Бейонсе 2022 онд гаргасан “Renaissance” цомгийнхоо ачаар энэ удаагийн наадамд хамгийн олон төрөлд нэр дэвшсэн уран бүтээлч болсон юм. Тэрбээр “Шилдэг электро дуу”, “Шилдэг R&B үзүүлбэр”, “Шилдэг электро цомог”, “Шилдэг R&B дуу” төрөлд шилдгээр шалгарч, "Grammy" наадмаас 32 дахь шагналаа хүртлээ. Хэдий тийм боловч тэрбээр энэхүү наадмын хамгийн том шагналын нэг болох “Оны шилдэг цомог”-ийн эзэн болж чадсангүй.

    65 дахь удаагийн “Grammy” наадмаар Харри Стайлисын “Harry’s House” цомог “Оны шилдэг цомог”-ийн төрөлд ялалт байгуулав. Харин блюз урсгалын дуучин Бонни Рэйттийн уран бүтээл  “Just Like That” дуу “Оны шилдэг дуу”-аар шалгарлаа.

    Энэ удаагийн “Grammy” наадмын шагнал гардуулах ёслолыг 8.93 сая хүн үзжээ. Энэ нь тус наадмын түүхэн дэх хоёр дахь хамгийн цөөн хандалтад тооцогдож байна.

    Cэтгэгдэл бичих