logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хучилтын зузааныг нэмэгдүүлэх зардлыг ЕСБХБ санхүүжүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 25 09:54
    217
    Улаанбаатар-Дархан чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг XI/02-нд нээх төлөвлөгөөтэй байна

    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хучилтын зузааныг таван см-ээр нэмэгдүүлэх зардал болох 20 сая ам.долларыг ЕСБХБ-ны нэмэлт санхүүжилтээр шийдвэрлэхээр тохиролцлоо.

    Энэхүү авто замын төслийн үндсэн ажлуудыг аравдугаар сарын 30-ны өдөр дуусгахаар ажиллаж байгаа юм. Үлдэж буй гурав орчим км замын хучилтыг энэ долоо хоногт дуусган тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 11 дүгээр сарын хоёрноос нээх төлөвлөгөөтэй байгаа аж.

    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх бүтээн байгуулалтын ажлын шинээр хоёр эгнээ нэмж барих төслийг ЕСБХБ-ны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа ба 2021 оны гуравдугаар сараас барилгын ажил эхэлж, одоогийн байдлаар таван багц ажилд хуваагдан хэрэгжиж байна.

    Ням гарагийн байдлаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын “Багц-4” хэсэгт Хустайн давааны 4.1 км авто замын хучилтын ажлыг дуусгажээ. Шинээр хучсан авто замуудад, замын хөвөө, тэмдэг тэмдэглэгээ хийх ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа аж.

    Одоогоор “Багц-4” хэсэгт Баруунхараагийн Хараа голын гүүр болон төмөр замын гармын хоёр талд 1.6 орчим км, “Багц-2” хэсэгт 3.5 км авто замын хучилт хийгдээгүй байна.

    Cэтгэгдэл бичих