logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Б.Жавхлан: 2023 оны төсвийн тодотгол орлого, зарлага хоёуланд нь хамаарч байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 13 16:30
    433

    Зургийг: С.Батсайхан

    2023 оны төсвийн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-ын Байнгын хороодоор хэлэлцэж эхэллээ

    Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан Засгийн газар хүүхэд, ахмад настан, Төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах зорилгоор 2023 оны төсөвт тодотгол хийх төслийг  боловсруулж УИХ-ын байнгын хороод хэлэлцэж эхэллээ. 

    2023 оны төсөвт тодотгол хийхдээ төсвийн давж биелсэн орлогоос санхүүжүүлж, таван төрлийн арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан болохыг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн юм.

    Сангийн сайд Б.Жавхлан

    УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар

    Төсвийн тодотголын үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.7 их наяд төгрөгөөр нэмэгдэж, нийт орлого 20.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 22.4 их наяд төгрөг байна гэж Сангийн сайд онцоллоо. Ингэснээр нэгдсэн төсвийн алдагдал 1.6 их наяд төгрөг буюу анх батлагдсан дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьд байх юм байна.

    2023 оны төсвийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгаснаар итгэлцүүрээр 164 мянга 600 хүний тэтгэврийн зөрүүг арилгах, нийт суурь тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлснээр 394.6 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар байна. Үүнд нийт тэтгэвэр авагч 496 мянга 300 хүн хамрагдахаар байгаа аж.

    Зорилтот халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд 89.8 тэрбум төгрөг,  Төрийн албан хаагчдын цалинг долоодугаар сарын нэгнээс нэмэгдүүлэхэд 994.6 тэрбум төгрөг зарцуулахаар байна.

    Үүнээс гадна түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх, автозамын холбоос хийхэд нийслэл бонд гаргаж, төсөв хооронд зохицуулалт хийж шийдвэрлэнэ гэж Сангийн сайд мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих