
Зургийг: David Paul Morris/Bloomberg
АНУ-д хүлээгдэж буй орон сууцны захиалга 2020 оны зургаадугаар сараас хойших хамгийн өндөр дүнгээр өслөө. Тодруулбал: нэгдүгээр сард хүлээгдэж буй орон сууцны захиалга өмнөх сараас 8.1 хувиар өсжээ. Тухайн сард моргейжийн зээлийн хүү бага зэрэг буурсан нь эрэлт сэргэхэд нөлөөлсөн байна.
Хэдийгээр энэ оны эхний сард орон сууцны борлуулалт сарын дүнгээр өссөн ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж. Хэдий тийм боловч моргейжийн зээлийн хүү өсөж буй ч орон сууцны үнэ буурч байгаа нь иргэдийн худалдан авах чадварт эергээр нөлөөлж байгааг шинжээчид онцолж байна.
Их Британид орон сууц түрээслэх нь зээлээр шинэ байр авахаас хямд байна
Харин Их Британид орон сууц түрээслэх нь моргейжийн зээлээр шинэ байр авахаас хямд өртөгтэй болсныг “Capital Economics”-ийн судалгаа харууллаа. Сүүлийн 14 жилд анх удаа ийнхүү түрээсийн төлбөр илүү хямд болж байгааг шинжээчид онцолж байна.
Их Британид сүүлийн хоёр жилд зээлийн хүү хоёр дахин нэмэгджээ. Ингэснээр моргейжийн зээлийн сарын дундаж эргэн төлөлт анх удаа 1000 фунт стерлинг давсан аж.
Харин орон сууцны түрээсийн дундаж үнэ 2022 оноос хойш харьцангуй тогтвортой байна. Сарын түрээсийн төлбөр 900-1000 фунт стерлингийн хооронд хэлбэлзэж байгаа юм.