
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралын төв цэгт буй “Evergrande” компани өрийг дахин төлөвлөх саналдаа гол зээлдүүлэгчдээсээ дэмжлэг авч чадаагүй байгааг эх сурвалж мэдээллээ. Тус компани өрөө дахин төлөвлөж чадаагүй тохиолдолд шүүхээс зээлдүүлэгчдийн хохирлыг барагдуулахын тулд хөрөнгийг нь хурааж магадгүй байгаа аж.
“Evergrande” компани гуравдугаар сарын эхээр хугацаа нь дуусах ам.долларын бондын эзэмшигчидтэй ямар нэгэн тохиролцоонд хүрээгүйг эх сурвалж мэдээлжээ.
Тус компанийн өрийг дахин төлөвлөх арга хэмжээ нь БНХАУ-ын хувьд хамгийн өргөн хүрээг хамруулсан өрийн төлөвлөгөөнд тооцогдож байна. Энэ утгаараа БНХАУ-ын 60 их наяд ам.долларын санхүүгийн системд томоохон хэмжээний үр дагавар авчрах юм. Зээлдүүлэгчид 2022 оны зургаадугаар сард “Evergrande” компанийг өрөө төлж чадахгүй байгаа учир үйл ажиллагааг нь зогсоох хүсэлтийг шүүхэд гаргасан аж.
Мөн бонд эзэмшигчид “Evergrande”-ийн цахилгаан автомашин хөгжүүлэгч нэгж болон үл хөдлөх хөрөнгийн менежментийн бизнесийн хувьцааг авахаар шаардаж байгааг эх сурвалж мэдээлж байсан юм.
“Evergrande”-ийн шүүх хурал энэ сарын 20-нд Хонгконгт болох товтой байна.