logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Нью-Йорк бизнес аялал хийхэд хамгийн үнэтэй хот
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 24 09:45
    342

    Зургийг: Victor J. Blue/Bloomberg

    2022 онд Нью-Йорк хотод бизнес аялал хийх өртөг найман хувиар өсжээ

    2022 онд Нью-Йорк бизнес аялал хийхэд хамгийн үнэтэй хотын байр сууриа хадгалж үлдсэнийг “Eca International” байгууллага мэдээллээ. Цар тахлын дараа аялал жуулчлал сэргэснээр Нью-Йорк хотын бизнес аяллын өртөг өмнөх оноос найман хувиар өссөнийг судалгаа харуулж байна.

    Дөрвөн одтой зочид буудал, хоол, такси, ус ундаа, бусад зардлыг тусган тооцоолоход Нью-Йорк хотын бизнес аяллын нэг хүний өдрийн өртөг 796 ам.доллартой тэнцэж байгаа аж.

    2022 оны дэлхийн бизнес аялал хийхэд хамгийн үнэтэй хотуудын жагсаалтад үндсэндээ АНУ-ын хотууд зонхилсон байна. Тодруулбал: Нью-Йорк, Вашингтон, Сан-Франциско хотууд эхний тавд жагсжээ.

    Түүнчлэн “Топ 10” хотын жагсаалтад Швейцар улсын хоёр хот багтсан байна. Дэлхий даяар инфляц эрчимжсэн нь өнгөрсөн онд аяллын өртөг өсөхөд нөлөөлж буй гол хүчин зүйлд тооцогдож байгаа юм.

    Харин БНХАУ-ын хувьд цар тахлын улмаас эрэлт саарсан нь зочид буудал, орон сууцны түрээсийн зардал буурахад нөлөөлсөн байна.

    Азийн бүс нутагт Хонгконг бизнес аялал хийхэд хамгийн үнэтэй хотоор нэрлэгдсэн байна. Өдрийн дундаж зардал 520 ам.доллартой тэнцэж байгаа нь гол өрсөлдөгч болох Сингапуртай харьцуулахад таван ам.доллароор л өндөр дүн юм.

    2022 онд Лондон болон Парис хамгийн үнэтэй “Топ 10” хотын жагсаалт дахь байр сууриа хадгалж үлдсэн байна.

    Харин Африк тивд Ангола улсын нийслэл Лаунда бизнес аялал хийхэд хамгийн өндөр зардалтай хотод тооцогджээ.

    Cэтгэгдэл бичих