logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ОУВС: Дэлхийн эдийн засаг 2023 онд 2022 оныхоос ч хүндхэн байх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 02 11:15
    680
    "Шинэ онд улирч буй оноос илүү хүндхэн байх болно. Учир нь АНУ, Европын Холбоо, БНХАУ гэсэн гурван том эдийн засаг зэрэг удааширч байна" гэж ОУВС-ийн тэргүүн Кристалина Георгиева анхааруулав

    Дэлхийн эдийн засгийн өсөлтийг гол хөдөлгөгч хүч болох АНУ, БНХАУ, Европын эдийн засгийн идэвхжил нэгэн зэрэг суларснаар дийлэнх орнуудад 2023 он өнгөрсөн 2022 оныхоос ч илүү хүндхэн байх төлөвтэй байгааг Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) тэргүүн ням гарагт “CBS” телевизэд ярилцлага өгөхдөө анхааруулсан байна. 

    “Шинэ оны хувьд улирч буй оноос илүү хүндхэн байх болно. Учир нь АНУ, Европын Холбоо, БНХАУ гэсэн гурван том эдийн засаг зэрэг удааширч байна” хэмээн ОУВС-ийн тэргүүн Кристалина Георгиева онцоллоо.

    Украин дахь дайн сунжирч, инфляцын дарамт Төв банкнуудыг бодлогын хүүгээ эрчимтэй өсгөхөд хүргэж буй нөхцөл байдлыг тус байгууллага харгалзан үзээд аравдугаар сард 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 2.7 хувь болгож бууруулаад байсан юм.

    Түүнээс хойш БНХАУ COVID-19-ийг Үл тэвчих бодлогоо цуцалж, эдийн засгаа эргэн нээх явцыг эхлүүлсэн ч “коронавирус”-ийн халдварын тохиолдол нэмэгдэх тусам хэрэглэгчдийн болгоомжлол арилаагүй хэвээр байна. 

    “БНХАУ-ын 2022 оны эдийн засгийн өсөлт дэлхийн дунджаас доогуур гарахаар байгаа нь сүүлийн 40 жилд байгаагүй үзүүлэлт” хэмээн Кристалина Георгиева мөн онцолжээ. Түүнчлэн тэрбээр “Ирэх сарууд тус улсад халдварын дэгдэлт улам эрчимжихээр байгаа нь бүс нутгийн болоод дэлхийн эдийн засгийн өсөлтийг хойш нь татах төлөвтэй байгаа”-г дурдсан байна. 

    ОУВС өнгөрсөн оны аравдугаар сарын төсөөлөлдөө БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 2022 оны өсөлтийг 3.2 хувь болгон бууруулсан бол 2023 онд 4.4 хувь болж эрчимжинэ хэмээн тооцоолсон юм. 

    Cэтгэгдэл бичих