logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНЭУ $1 тэрбумын бонд гарган, “ногоон бонд”-ын зах зээлд нэвтрэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 25 11:00
    269
    Энэтхэг улсын “ногоон бонд”-ын өгөөж энгийн Засгийн газрын бондуудаас 2-3 нэгжээр бага байна гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолжээ

    БНЭУ-ын Засгийн газрын анхны “ногоон бонд” лхагва гарагаас арилжигдаж эхэллээ. Тус улсын тэтгэврийн сан болон гадаад хөрөнгө оруулагчид 984 сая ам.долларын бонд арилжаалах төсөлд оролцож байгаа аж.

    Энэтхэг улсын анхны “ногоон бонд”-ын арилжаа амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа Мумбайд төвтэй “Standard Chartered” банкны шинжээч мэдээллээ. Мөн “Nomura”, “Barclays” банкнууд ижил байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

    Тав эсвэл 10 жилийн дараа эргэн төлөх нөхцөлтэй “ногоон бонд”-ыг нэгдүгээр сарын 25-нд эхний ээлжид дуудлага худалдаанд оруулна. Хоёрдугаар ээлжийн дуудлага худалдаа ирэх хоёрдугаар сарын есний өдөр болох ажээ.

    БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди ““Ногоон бонд” гаргаснаар сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд бага өртгөөр санхүүжилт татах боломжтой болно” гэж мэдэгдэж байв.

    Харин Тайланд улс өнгөрсөн оны есдүгээр сард тогтвортой хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэхээр “ногоон бонд” гаргасан юм. Тус бондын өгөөж Засгийн газрын энгийн бондтой харьцуулахад найман нэгжээр бага байгаа аж.

    Энэтхэг улсын “ногоон бонд”-ын өгөөж энгийн Засгийн газрын бондуудаас 2-3 нэгжээр бага байна гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолжээ.

    Тайланд улсын хувьд 2037 онд хугацаа нь дуусах 3.39 хувийн өгөөжтэй “ногоон бонд”-оо лхагва гарагт дахин худалдаанд гаргаж байна.

    Cэтгэгдэл бичих