logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ-д хуучин орон сууцны борлуулалт 2008 оноос хойших өндөр дүнгээр буурав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 25 09:20
    306
    АНУ-д орон сууцны борлуулалт 11 сар дараалан буураад байна

    2022 оны 12 дугаар сард АНУ-д хуучин орон сууцны борлуулалт сүүлийн 10 гаруй жилийн доод түвшинд хүрлээ. Тодруулбал: хуучин орон сууцны борлуулалт өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар буурсан нь 2010 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлт болж байна.

    Орон сууцны борлуулалт 11 сар дараалан буурч байгаа нь АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл хүндхэн жилийг ардаа үдэж байгааг харуулж байна.

    2022 онд АНУ-д нийт таван сая хуучин орон сууц борлуулагдсан нь 2021 оноос 17.8 хувиар доогуур үзүүлэлт болжээ. Энэ нь 2008 оноос хойших хамгийн огцом уналтад тооцогдож байгаа юм. 

    Холбооны Нөөцийн банк инфляцыг тогтворжуулахаар сүүлийн хэдэн арван жил дэх хамгийн хатуу мөнгөний бодлогыг баримталж байна. Ингэснээр 2022 онд бодлогын хүү сүүлийн 20 жилийн дээд цэгт хүрсэн нь боломжит худалдан авагчдыг "үргээж" байгаа аж. Мөн зээлийн өртөг нэмэгдсэнээр өнгөрсөн онд шинээр баригдаж буй орон сууцны тоо 2009 оноос хойших доод түвшинд хүрчээ.

    Cэтгэгдэл бичих