logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “BHP” Серби улсад зэсийн хайгуул явуулах гэрээ байгуулав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 25 09:00
    1751
    “BHP” компани Серби улсын гурван бүс нутагт зэсийн хайгуул явуулах зардал, бусад төлбөрийг хариуцна

    “BHP” компани Серби улсад зэсийн хайгуул явуулах гэрээ байгууллаа. Ногоон эрчим хүчний хувьсал эрчимжиж буй энэ үед дэлхийн хамгийн том уул уурхайн компани зэсийн орд шинээр илрүүлэхээр зорьж байгаа аж.

    Тэргүүлэх уул уурхайн компаниуд ирээдүйд зэсийн үнэ өснө гэж таамаглаж байгаа юм. Эрэлт нийлүүлэлтээ давах төлөвтэй байгаа нь зэсийн хомсдол үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

    Өнгөрсөн сард “BHP” Австралийн зэс олборлогч “OZ Minerals” компанийг 6.4 тэрбум ам.доллароор худалдан авсан бол “BHP”-ийн өрсөлдөгч  “Rio Tinto” групп “Turquoise Hill Resources”-ийг худалдан аваад байгаа юм.

    “BHP” компани Серби улсын гурван бүс нутагт зэсийн хайгуул явуулах зардал, бусад төлбөрийг хариуцахаар болсон аж. Гэрээний дагуу уурхай байгуулах хэмжээний зэсийн нөөц илрүүлсэн тохиолдолд ордыг “BHP” бүрэн өөрийн удирдлагадаа авна. 

    “Rio Tinto” компанийн хувьд Серби улсад үйл ажиллагаа явуулаад нэлээд хугацаа өнгөрч байна. Тус компани Серби улсад литийн томоохон уурхай хөгжүүлэхээр зорьж байгаа аж. Хэдий тийм боловч өнгөрсөн онд уурхайн бохирдлын хор хөнөөлийг эсэргүүцсэн байгаль хамгаалах байгууллагуудын хүсэлтийг харгалзан Сербийн Засгийн газар уурхайн төслийг түр царцаажээ.

    Cэтгэгдэл бичих