
Зургийг: Benjamin Girette/Bloomberg
Тансаг зэрэглэлийн компаниудын хувьцааны ханш өссөнөөр Францын “CAC 40” индекс сүүлийн нэг жилд анх удаа шинэ дээд түвшинд дөхөж ирлээ.
БНХАУ цар тахлын хязгаарлалтаа сулруулснаар зах зээлд эерэг хүлээлт бий болж, IV улирлын эхэн үеэс хойш “LVMH”, “Kering”, “Hermes” зэрэг компаниудын хувьцааны ханш өсөөд байна.
Ялангуяа зарим хөрөнгө оруулагчид тансаг зэрэглэлийн томоохон компаниудын хувьцаануудын ханшийн өсөлтөөрөө АНУ-ын технологийн компаниудыг ардаа орхино гэж таамаглаж байгаа аж.
“Тансаг зэрэглэлийн компаниудын бизнес модель харьцангуй уян хатан. Өртөг нэмэгдмэгц үнээ өсгөх зарчимтай, БНХАУ-ын хэрэглэгчдэд илүү их хүрдгээрээ давуу талтай” гэж “Carmignac” хөрөнгө оруулалтын фирм онцолж байна.
Францын “CAC 40” индекс он гарсаар 14 хувиар өсөхөд “LVMH”, “Kering”, “Hermes” компаниуд гол жин даржээ. “LVMH” компанийн хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн удаа дээд түвшинд хүрсэн юм. Харин “Kering”, “Hermes” брэндүүдийг эзэмшигч “Gucci” компанийн хувьцааны ханш энэ онд 20 гаруй хувиар өсөөд байна.
Түүнчлэн гоо сайхны бүтээгдэхүүнээрээ БНХАУ-ын хэрэглэгчдийн дунд алдартай “L’Oreal” компанийн хувьцааны ханш ч мөн адил өссөөр байгаа аж.