logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНХАУ ӨМӨЗО-д нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхийг түр зогсоов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 09 10:00
    5698

    Зургийг: Xinhua

    Уурхайг тэлэх төлөвлөгөөг цуцалснаар хүчин чадал нь жилдээ 23.5 сая тонноор буурахаар байна

    БНХАУ-ын нүүрсний уурхайнуудын аюулгүй байдлыг зохицуулагч байгууллага Өвөр Монголын Өөртөө Засах Орон дахь 30 ил уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхийг түр хугацаанд зогсоолоо.

    Түүнчлэн уурхайнуудыг гарцаа анхны түвшинд нь хүргэн, бууруулахыг үүрэгдсэн байна. Мөн хоёр уурхайг заасан хугацаанд багтан аюулгүй байдалтай холбоотой зөрчлөө шийдвэрлэхийг хүсжээ. Энэ нь зохицуулагчид хяналтын явцад ӨМӨЗО дахь 32 ил уурхайд осол гарах өндөр эрсдэлтэйг тогтоосонтой холбоотой аж.

    Хүчин чадлаа нэмэгдүүлэхийг хориглосон 30 уурхайн хувьд хүчин чадлаа жил бүр нийт 50.1 сая тонноор нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байжээ. Уурхайг тэлэх төлөвлөгөөг цуцалснаар хүчин чадал нь жилдээ 23.5 сая тонноор буурахаар байна.

    Энэхүү арга хэмжээ нь БНХАУ-д хоёрдугаар сард болсон 50 гаруй хүний аминд хүрсэн уурхайн ослын дараа аюулгүй байдалд дахин анхаарах болсныг тодотгож байна.

    Уурхайн ослын дараа ӨМӨЗО-ы зохицуулагч нар ил уурхайнуудад аюулгүй байдлын шалгалт явуулж эхэлжээ. ӨМӨЗО нь БНХАУ-ын нүүрс олборлолтын хоёр дахь гол бүс нутаг бөгөөд нийт уурхайнуудынх нь тал гаруй хувь нь ил уурхай байдаг аж.

    Энэ оны эхний гурван  сард ӨМӨЗО 312.38 сая тонн нүүрс олборлосон нь БНХАУ-д олборлосон нийт нүүрсний 27 хувийг бүрдүүлжээ.

    Cэтгэгдэл бичих