logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилттоо хүрэхэд шаардлагатай санхүүжилтийн 13 хувийг нь босгоод байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 16 11:00
    427
    Монгол Улс 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг "Тэглэх" зорилт тавин ажиллаж байна

    Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцын талуудын 27дугаар бага хурлын үеэр "Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхаа бэхжүүлэх зорилгоор “Үндэсний дасан зохицлын төлөвлөгөө” боловсруулан хэрэгжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг ойртуулж, 2050 он гэхэд “Тэглэх” зорилттой байна" гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэгдээд байна. 

    "Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтот хувь нэмрээ биелүүлэхэд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэйгээс 13 хувийг нь босгоод байгааг Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч З.Батжаргал мэдээлж байсан юм.

    Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан бүсийн захирал Сюзанна Харгитай "Нэг дор 11 тэрбум ам.долларын санхүүжилт татна гэвэл ямар ч боломжгүй. Харин оронд нь үүнийг хэд хэд хуваан, салбар бүр дээр төвлөрөх хэрэгтэй" гэж зөвлөж байна.

    Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцын талуудын 27дугаар бага хурлын үеэр зорилтот хувь нэмрийг ахиулан тодорхойлсноор нийт шаардлагатай санхүүжилт улам нэмэгдэхээр байна.

    Өргөн зураглалаар харвал 2050 он гэхэд дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг тэнцвэржүүлэх зорилтдоо хүрэхэд 150 их наяд ам.долларын санхүүжилт хэрэгтэй. Урьд өмнө байгаагүй түвшний инновацгүйгээр 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэнцвэржүүлэх боломжгүй гэж шинжээчид үзэж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих