logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ОУВС хувийн криптовалютуудыг зохицуулах саналтай байгаагаа илэрхийлэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 28 11:20
    220

    Зургийг: Samyukta Lakshmi/Bloomberg

    Кристалина Георгиева хувийн крипто хөрөнгийг албан ёсны төлбөр тооцооны хэрэгслээр хүлээн зөвшөөрч болохгүй гэж мэдэгдэв

    Олон Улсын Валютын Сан, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, олон улсын төлбөр тооцооны банкнууд хамтран хувийн криптовалютуудыг зохицуулах бодлогын хүрээг боловсруулах хүсэлтэй байгааг ОУВС-ийн тэргүүн Кристалина Георгиева мэдээллээ.

    “Их-20”-ийн бүлгийн уулзалтын үеэр Кристалина Георгиева хувийн крипто хөрөнгийг албан ёсны төлбөр тооцооны хэрэгслээр хүлээн зөвшөөрч болохгүй гэж мэдэгдсэн байна. Мөн санхүүгийн тогтвортой байдалд заналхийлэхээс сэргийлэх үүднээс зохицуулалтыг нэвтрүүлэх явц удаашрах эсвэл үр дүнгүй байвал дижитал хөрөнгийг хориглох сонголт нээлттэй байх хэрэгтэйг онцолжээ.

    Кристалина Георгиева мэдэгдэлдээ зохицуулалтын хүрээнд Төв банкнуудын гаргасан дижитал валютыг хувийн компаниудын гаргасан дижитал хөрөнгөөс тусдаа ангилж авч үзэх шаардлагатайг дурдсан байна. Тэрбээр Төв банкны дэмжлэгтэй тогтвортой койнууд илүү найдвартай бөгөөд эдийн засагт өөрийн гэсэн байр суурьтай гэж үзэж байгаа аж. Харин хувийн компаниудын гаргасан дижитал хөрөнгийг эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалт гэж тодорхойлжээ.

    ОУВС-ийн хувьд улс орнуудын “Bitcoin” шиг криптовалютуудыг хууль ёсны төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрөхгүй байхыг зөвлөж байна. 2021 онд анх Эль Сальвадор улс “Bitcoin”-ийг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгосныг ОУВС шүүмжилж байсан юм.

    Cэтгэгдэл бичих