logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Хоёр улирал дараалан буураад байсан “Tencent”-ийн орлого эргэн өсөж эхлэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 23 11:40
    129

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    "Tencent"-ийн орлого 21 тэрбум ам.доллар хүрчээ

    БНХАУ-ын технологийн томоохон компани "Tencent" компанийн орлого хоёр улирал дараалан агшаад байсан бол өнгөрсөн улиралд нэг хувиар өслөө.

    БНХАУ-ын эдийн засаг сэргэж, интернэт орчны хатуу зохицуулалт суларсантай зэрэгцээд 2023 онд “Tencent”-ийн өсөлт сэргэнэ гэсэн найдлагыг нэмэгдүүлж байна.

    Видео тоглоом, олон нийтийн сүлжээний компанийн цахим зар сурталчилгааны орлого 2022 оны сүүлийн гурван сард 15 хувиар өсөхөд "TikTok"-той төстэй видео үйлчилгээгээр маркетеруудыг татсан нь голлон нөлөөлжээ.

    "ChatGPT" технологийн салбарыг байлдан дагуулаад буй энэ үед тус компанийн Ерөнхийлөгч Мартин Лау "WeChat" зэрэг бүтээгдэхүүнүүддээ хиймэл оюун ухааны хүчин чадлыг аажмаар нэвтрүүлэх болохоо мэдэгдсэн юм.

    Тайлант хугацаанд "Tencent" компанийн нийт орлого 21 тэрбум ам.доллар хүрсэн байна. Хэдийгээр тус компани хоёр улирал дараалсан агшилтын бүсээсээ гарсан ч хэдэн жилийн өмнөхтэйгөө адил түвшинд өсөлт үзүүлэхэд хол байгааг шинжээчид онцолж байна.

    “WeChat” аппликейшнийг эзэмшигч тус компани БНХАУ-ын бодлого боловсруулагчид интернэт салбарт хатуу зохицуулалт явуулж эхлэхээс өмнө хоёр оронтой тоонд борлуулалтын өсөлт үзүүлдэг байсан аж.

    Тус компанийн тоглоомын бизнесийн орлого олон улсад  таван хувиар өссөн бол дотоодын зах зээлд зургаан хувиар агшжээ.

    Cэтгэгдэл бичих