logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Крипто биржүүд ОХУ-ын банкнуудыг гүйлгээ хийхийг зөвшөөрч байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 28 09:20
    502

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    “Kucoin”, “Binance”, “Huobi” зэрэг биржүүд мэдээлэл өгөхөөс татгалзав

    Томоохон хоёр крипто бирж платформ дээрээ барууны орнуудын хоригт өртсөн ОХУ-ын банкнуудыг гүйлгээ хийхийг зөвшөөрч байгааг “Inca Digital”-ийн судалгаа харууллаа.

    Судалгаагаар “Huobi” болон “Kucoin” биржүүд "Sberbank" зэрэг хоригт өртсөн ОХУ-ын банкнуудын дебит картаар крипто арилжаалахыг зөвшөөрч байгааг тогтоосон байна. Энэ нь АНУ болон Европын Холбооны хоригийг зөрчсөн явдал болохыг “Inca Digital”-ийн Гүйцэтгэх захирал онцоллоо. Мөн дийлэнх гүйлгээ “Tether” тогтвортой койн ашиглаж байгааг мэдээлжээ.

    Судалгаанд дурдагдсан “Kucoin”, “Binance”, “Huobi” зэрэг биржүүд энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

    Дэлхийн хамгийн том криптовалютын арилжааны бирж "Binance" ОХУ-ын хэрэглэгчдэд рублийг крипто руу хөрвүүлэх боломж олгож байгааг судалгаанд дурджээ. Тухайлбал: "Binance" компанийн платформ дээр оросууд үйлчлүүлэгчийг таних системээр дамжилгүйгээр 10 мянган ам.доллар хүртэлх гүйлгээ явуулах боломжтой байгаа аж.

    "Inca Digital" дата анализын компани судалгаандаа нийт 62 крипто арилжааны биржийг хамруулжээ. Удахгүй судалгааг бүрэн эхээр олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байгаа юм байна.

    Cэтгэгдэл бичих