logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    JPMorgan: БНХАУ-ын эдийн засгийн өсөлтөө 5 хувьд хүргэх зорилт биелэх боломжтой
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 09 09:20
    467
    COVID-19-ийг Үл тэвчих бодлогыг шат дараатай сулруулж чадвал БНХАУ-ын эдийн засаг 4-5.3 хувиар өсөх боломжтой гэж шинжээчид тооцоолжээ

    Ирэх онд БНХАУ-ын эдийн засгаа таван хувиар өсгөх зорилт нь боломжгүй зүйл биш гэж “JPMorgan Chase”-ийн эдийн засагчид үзлээ.

    Хэдий тийм боловч энэ нь БНХАУ-ын удирдагчид хэдэн жил цар тахлын хорионд байсан эдийн засгаа нээх явцыг хэрхэн зохицуулахаас хамаарахыг онцолж байна.

    Бодлого боловсруулагчид бэлтгэлээ сайн хангаж, COVID-19-ийг Үл тэвчих бодлогыг шат дараатай сулруулж чадвал БНХАУ-ын эдийн  засаг 4-5.3 хувиар өсөх боломжтой гэж шинжээчид тооцоолжээ.

    БНХАУ-ын дээд албан тушаалтнууд ирэх оны эдийн засгийн өсөлтийн зорилтыг таван хувиар тогтоох  эсвэл өсгөх асуудлыг хэлэлцэж байгааг эх сурвалж мэдээлсэн байна.

    “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан эдийн засагчид ирэх онд БНХАУ-ын дотоодын нийт бүтээдэгдэхүүний өсөлт 4.8 хувь байна гэж тооцоолж байгаа аж.

    Үүнээс гадна Бээжин цар тахлын бодлогоо сулруулах арга хэмжээ авч байгаагаас БНХАУ-ын компаниудын хувьцаануудын ханш өсөлтөөрөө хөгжиж буй орнуудын хувьцаануудыг тэргүүлнэ гэж “Morgan Stanley” тооцоолжээ.

    Cэтгэгдэл бичих