logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Binance: “Signature Bank” гүйлгээний доод хязгаар тогтоолоо
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 24 12:00
    152
    Крипто зах зээлийн уналт уламжлалт санхүүгийн институтүүдэд нөлөөлж эхлээд байна

    Дэлхийн хамгийн том крипто арилжааны бирж болох “Binance” компани “Signature Bank” 100 мянган ам.доллароос дээш гүйлгээг л зохицуулахаар болсныг мэдээллээ.

    Ингэснээр зарим хэрэглэгчид нь 100 мянган ам.доллароос доош дүнтэй крипто авах, зарах арилжаанд “SWIFT” төлбөр тооцооны систем ашиглах боломжгүй болж магадгүй байгааг “Binance” мэдэгдэлдээ дурдсан байна.

    Харин бусад хамтрагч банкнуудад энэ шийдвэр нөлөөлөхгүй гэдгийг тус компани онцолж байна.

    Крипто зах зээлийн уналт уламжлалт санхүүгийн институтүүдэд нөлөөлж эхлээд байгаа юм. Тухайлбал: 2022 оны IV улиралд хэрэглэгчид 8.1 тэрбум ам.доллартой тэнцэх дижитал хөрөнгөө татан авсныг мэдээлсний дараа “Silvergate Capital” банкны хувьцааны ханш 40 хувиар унажээ. Харин “Signature Bank”-ийн хувьцааны ханш өнгөрсөн онд 64 хувиар унасан юм.

    Cэтгэгдэл бичих