logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ХБНГУ “PayPal”-ийг монополын хэргээр шалгаж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 24 10:00
    383
    Цахим бизнес эрхлэгчид “PayPal”-аас хамааралтай болж байна гэж албаныхан үзжээ

    ХБНГУ-ын Шударга өрсөлдөөнийг зохицуулагч байгууллага “PayPal” компанийг үнийн өрсөлдөөнийг хязгаарласан хэргээр шалгаж байна.

    Тодруулбал: “PayPal”-ийн гэрээний нөхцөлд хэрэглэгч өөр төлбөр тооцооны үйлчилгээг ашиглаж байгаа тохиолдолд бизнесүүдийг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ илүү хямд үнээр санал болгохыг хориглодог. Мөн бизнесүүдийг “PayPal”-аас өөр төлбөрийн арга хэрэгсэл ашиглах боломжийг нэмэгдүүлэхийг хориглодог ажээ. Ингэснээр цахим бизнес эрхлэгчид “PayPal”-аас хамааралтай болж байна гэж албаныхан үзэж байгаа юм.

    Германы Шударга өрсөлдөөнийг зохицуулагч байгууллага “Amazon”, “Meta”, “Google”, “Apple” зэрэг томоохон технологийн компаниудыг монополын хэргээр мөн шалгаж байгаа аж. Хамгийн сүүлд “Google” компанид хэрэглэгчдийн дата мэдээллийн нөхцөлийн асуудлаар анхааруулга явуулсан байна. “PayPal” компанийн бизнесүүдэд тавих шаардлагын улмаас шинэ төлбөр тооцооны компаниуд үнийн хувьд өрсөлдөж чадахгүй байгааг тус байгууллага онцолж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих