2022 оны сүүлийн улиралд ХБНГУ-ын эдийн засаг агшаагүй, өсөлт нь зогсонги байдал орсон гэж “Bundesbank”-ийн шинжээчид тооцооллоо. Энэ нь Евро бүсийн эдийн засаг энэ өвөл агшаагүй гэсэн ХБНГУ-ын Төв банкны таамгийг бататгаж байна.
Инфляц болон Украины дайнтай холбоотой тодорхой нөхцөл байдал IV улиралд эдийн засгийн өсөлтийг хойш татжээ. Хэдий тийм боловч эрчим хүчний зах зээлийн хямрал харьцангуй тогтворжсоныг шинжээчид онцоллоо.
Мөн тус улсын Засгийн газраас төсвийн дэмжлэг үзүүлж, айл, өрх болон бизнесүүдэд эрчим хүчний үнийн хөнгөлөлт үзүүлсэн юм.
Үүнээс гадна Евро бүсэд хэдийгээр инфляц өндөр түвшинд хадгалагдаж буй ч ирэх саруудад ажил эрхлэлтийн түвшин бага зэрэг өснө гэж үзэж байна.
2023 онд Германд инфляц дунджаар 7.2 хувь байх төлөвтэй байгаа бол 2024 онд 4.1 хувь болж саарна гэж тус улсын Төв банк мэдээлж байсан юм.
Өнгөрсөн оны 12 дугаар сард ХБНГУ-ын инфляц 9.6 хувь болж саарсан нь төсвийн нэг удаагийн хөнгөлөлттэй холбоотой аж.
Инфляцыг зорилтот түвшинд хүртэл тогтворжуулах хүрээнд нэмэлт арга хэмжээ авах шаардлагатайг анхааруулаад байна.