logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Тайланд улс VI сараас эхлэн жуулчдаас хилээр нэвтрэхэд нь хураамж авна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 16 11:00
    217

    Зургийг: Jack Taylor/AFP/Getty Images

    Тайландын Засгийн газар жуулчдыг хилээр нэвтрэхэд хураамж авснаар энэ онд 114 сая ам.долларыг төсөвт төвлөрүүлнэ гэж тооцоолжээ

    Тайланд улс ирэх зургаадугаар сараас эхлэн гадаадын жуулчдыг хилээр нэвтрэхэд нь хураамж авахаар боллоо. Аялал, жуулчлал таамагласнаас хурдацтай сэргэж байгаатай холбогдуулан Тайланд улс ийнхүү удаан хүлээгдсэн хураамж авах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэхээр болж байна.

    Ингэснээр Тайланд руу нисэж буй зорчигч хилээр нэвтрэх бүрдээ 8.9 ам.долларын хураамж төлнө. Харин газраар нэвтэрч буй жуулчид тус бүр дөрвөн ам.доллар орчмын хураамж төлөх аж.

    Тайландын Засгийн газар жуулчдыг хилээр нэвтрэхэд хураамж авснаар энэ онд 114 сая ам.долларыг төсөвт төвлөрүүлнэ гэж тооцоолжээ. Энэхүү мөнгийг Тайландад аялаж буй гадаадын жуулчдад эрүүл мэндийн тусламж үзүүлэх даатгал маягаар зарцуулна гэж тус улсын Аялал, жуулчлалын яам мэдээллээ.

    Энэ онд Тайланд улсад аялах гадаадын жуулчдын тоо 2022 оныхоос гурав дахин өсөж, 30 сая давах төлөвтэй байгаа аж. Жуулчдаас хилээр нэвтрэхэд хураамж авах саналын дотоодын аялал, жуулчлалын компаниуд нь эсэргүүцсээр ирсэн юм. Хураамжийн үнийг онгоцоор ирэх жуулчдын хувьд тасалбарын үнэд нь шингээх бол газраар ирэх жуулчдаас хэрхэн хураах нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Хураамжаар хуримтлуулсан мөнгөний зарим хэсгийг аялал, жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэхэд зарцуулахыг албаныхан мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих