
Зургийг: Stefan Wermuth/Bloomberg
Уул уурхайн салбарын томоохон компаниудын нэг “Glencore”-ийн цэвэр ашиг өнгөрсөн онд 60 хувиар өсөж, 34 тэрбум ам.доллар хүрлээ. Тус компанийн ашиг эрс өсөхөд шатах түлшний эрэлт нэмэгдсэн нь голлон нөлөөлснийг шинжээчид онцолж байна. Тухайлбал: “Glencore” компани 2022 онд зөвхөн нүүрсний олборлолтоос 17.9 тэрбум ам.долларын ашиг олжээ. Мөн таваарын арилжааны нэгж нь дангаараа 6.4 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна.
Ашиг нь дээд түвшинд хүрсэнтэй холбоотойгоор тус компани ногдол ашиг тараах болон хувьцаагаа эргүүлэн худалдан авахад 7.1 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдээллээ.
“Glencore” нь ОХУ-Украины дайнтай холбоотой таваарын зах зээлийн савлагаанаас хамгийн их ашиг хүртсэн компаниудын нэг болж байна.
Мөн тус компани хүлэмжийн хийг бууруулах зорилтынхоо хүрээнд зарим өрсөлдөгч компаниудын адил нүүрс олборлолтоо зогсоогоогүй нь ашиг нь ийнхүү өсөхөд нөлөөлж байгаа аж. Нөөц буурч, нийлүүлэлтийн сүлжээний доголдол үргэлжилсээр байгаатай зэрэгцэн таваарын эрэлт ирэх онд ч өндөр хэвээр байх төлөвтэйг “Glencore” компанийн Гүйцэтгэх захирал онцолж байна.