logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Сэргээн босголтын ажилд Туркийн банкнууд $2.7 тэрбумыг хандивлана
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 16 09:00
    279
    Туркийн компаниуд 1.1 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа эргүүлэн худалдан аваад байна

    Турк улсын банкнууд гамшгийн хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэхээр 2022 оны орлогоосоо 2.7 тэрбум ам.доллар хуваарилахаар болсныг тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан мэдээллээ.

    Газар хөдлөлтийн улмаас Турк болон Сири улсад амиа алдсан иргэдийн тоо 41 мянга даваад байна. Газар хөдлөлтийн улмаас Истанбул хотод л гэхэд 90 мянган барилга нурах эрсдэлтэй байгааг хотын захиргаа нь мэдээлжээ.

    Лхагва гарагт Истанбулын Хөрөнгийн биржийн арилжаа дахин нээгдсэнээр “Borsa Istanbul 100 Index” 9.8 хувиар өссөн нь 2008 оноос хойших нэг өдрийн дотор хамгийн өндөр дүнгээр өссөн үзүүлэлт боллоо. Ингэснээр өсөлтөөрөө бусад томоохон зах зээлүүдийг тэргүүлж байна.

    Туркийн зохицуулагчид компаниудын хувьцаагаа эргүүлэн худалдан авах арга хэмжээнд тогтоогоод байсан 15 хувийн татвараа цуцалсан байна. Тиймээс “Isbank”, “Turkish Airlines” зэрэг 52 компани хувьцаагаа эргүүлэн худалдан авахаа зарлажээ.

    Газар хөдлөлт болсноос хойш Туркийн компаниуд 1.1 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хувьцаагаа эргүүлэн худалдан аваад байгаа аж.

    Cэтгэгдэл бичих