logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Kazatomprom” өөрийн гэсэн газрын ховор элементийн ордыг хөгжүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 08 09:40
    246

    Зургийг: kazatomprom.kz

    “Kazatomprom”-ийн нэгж Верхний Иргиз ордод хайгуулын тусгай лицензээ хүлээн авсны дагуу нөөцийг тодорхойлох үүрэг хүлээж байна

    Ураны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Kazatomprom” компани Казахстаны Актобэ мужид өөрийн гэсэн газрын ховор элементийн ордоо хөгжүүлж эхлэхээр боллоо. Тус ордын хөгжүүлэлтийг “Kazatomprom”-ийн охин компани “Ulba Metallurgical Plant” хариуцна.

    “Kazatomprom”-ийн нэгж Верхний Иргиз ордод хайгуулын тусгай лицензээ хүлээн авсны дагуу нөөцийг тодорхойлох үүрэг хүлээж байгаа аж.

    Шинэ төслийн тусламжтайгаар одоо байгаа үйлдвэрлэлээ ховор элементийн ордтой хослуулан бүтээгдэхүүний зардлаа бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж тус компани мэдэгджээ.

    Дэлхийн ураны нийлүүлэлтийн 30 хувийг дангаараа бүрдүүлдэг "Kazatomprom" компани энэ онд 20,500-21,500 тонн уран үйлдвэрлэх зорилт тавьсан байна. 2022 онд тус компанийн үйлдвэрлэл өмнөх оноос 4.1 хувиар буурч, 11 мянга 373 тонн болжээ.

    Казахстан улсын ураны гарц 2022 онд нийт 21 мянга 227 тонн байсан нь өмнөх оноос 2.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Сүүлийн нэг жилд ОХУ, Украины дайны улмаас улс орнуудын ураны эрэлт өсөж, түүхий эдийн үнэ өссөнөөр үйлдвэрлэгчид гарцаа нэмэгдүүлэхийг зорих болсон аж.

    БНХАУ 2035 он гэхэд цөмийн 150 реактор шинээр байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн Япон болон БНСУ атомын эрчим хүч үйлдвэрлэлийн хүчин чадлаа тэлэхээ зарлаад байгаа юм.

    Cэтгэгдэл бичих