logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Cloud” үйлчилгээний эрэлт өндөр байснаар “Microsoft”-ийн ашиг шинжээчдийн хүлээлтийг давав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 26 13:30
    596

    Зургийг: Victor J. Blue/Bloomberg

    “Bing” хайлтын системийн өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 100 сая даваад байна

    Гуравдугаар сараар эцэслэсэн санхүүгийн жилийн III улиралд “Microsoft” компанийн ашиг болон борлуулалт шинжээчдийн таамгийг давлаа. Үүнд компаниудын үүлэн тооцооллын технологийн үйлчилгээний эрэлт тогтвортой байсан нь голлон нөлөөлжээ.

    Тайлант хугацаанд “Microsoft”-ийн борлуулалт 7.1 хувиар өсөж, 52.9 тэрбум ам.доллар хүрсэн байна. Үүнтэй харьцуулахад “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан шинжээчид тус компанийн борлуулалт 51 тэрбум ам.доллар байна гэж таамаглаж байжээ.

    “Microsoft” тайлангаа танилцуулсны дараа хувьцааны ханш нь найман хувиар өслөө. Тус компани цаашид үүлэн тооцооллын дата төвийг өргөжүүлэх, хэрэглэгчдийн хиймэл оюуны хэрэгслийн эрэлтийг гүйцэлдүүлэхэд анхаарахаа мэдэгдээд байна.

    Цаашид хиймэл оюунд тулгуурласан платформын давлагааг тэргүүлэхийн тулд шаардлагатай хөрөнгө оруулалт хийнэ гэж “Microsoft” компанийн Гүйцэтгэх захирал мэдэгдлээ.

    Хоёрдугаар сард хиймэл оюунд суурилсан “Bing” хайлтын системийн шинэ хувилбарыг танилцуулснаар тус аппликейшнийг татан авах хэрэглэгчдийн тоо дөрөв дахин өсжээ. Ингэснээр “Bing” хайлтын системийн өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 100 сая давсныг тэрбээр онцолж байна.

    Мөн “Microsoft” компанийн “Azure” үүлэн тооцооллын технологийн бизнесийн орлого 31 хувиар өссөнийг тус компани тайландаа дурджээ.

    Cэтгэгдэл бичих