
•Live
Биднийг дагах
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Аминаа
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
М.Аминаа
SXCoal: БНХАУ-ын зарим компани коксжих нүүрсний үнийг өсгөх санал гаргав
Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 27 14:25
723
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын компаниуд коксжих нүүрсний үнийг тонн тутамд 100-110 юаниар өсгөх санал гаргажээ
БНХАУ-ын Хэбэй болон Шаньдун мужийн зарим компаниуд нийлүүлэлт хомсдож, зардал өссөнтэй холбоотойгоор коксжих нүүрсний үнийг тонн тутамд 100-110 юаниар өсгөх санал гаргаад байна.
Хоёрдугаар сарын 22-нд ӨМӨЗО-д томоохон осол гарсны улмаас БНХАУ уурхайнууддаа аюулгүй байдлын шалгалт явуулахаар болсон юм. Ингэснээр нийлүүлэлт тасалдана гэсэн хүлээлт нэмэгдэж коксжих нүүрсний үнэ өсөж байгаа аж.
Одоогоор хяналт шалгалт олборлолтод хараахан нөлөөлж эхлээгүй байгаа ч ган үйлдвэрлэгчдийн дунд эрэлт өссөөр байна. Зах зээл сэргэснээр дунд хугацаанд түүхий эдийн эрэлт өсөх төлөвтэй байгаа ажээ.
Cэтгэгдэл бичих